УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монгол морины уралдаан Монгол байх ёстой

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Монгол морины уралдаан Монгол байх ёстой

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ажлын хэсэг дээр хоёр холбоог оролцуулж тохиролцоонд хүрсэн. Бүсийн наадмыг Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулна гэхээр бүсийн наадамд цол олгож болохгүй гэж байнгын хороо шийдвэр гаргасан. Энэ саналыг дэмжиж өгөхийг хүсэж байна. Учир нь, Монгол морины уралдаан Монгол байх ёстой гэдэг дээр хоёр холбоо тохиролцсон. Гэтэл бүсийн наадам дээр цол олгохгүй болохоор бүсийн наадамчдын хүсэл зорилгыг үгүй хийж байгаа юм. Уяачдын итгэлийг мохоож болохгүй" гэлээ.