Улсын заан Б.Соронзонболд: Жудагтай байвал их л ирээдүй тосно доо

Улсын заан Б.Соронзонболд: Жудагтай байвал их л ирээдүй тосно доо

2009 оны наадмаар 5-н даваа эхлэхийн өмнө нойл орох гээд доошоо буулаа. Очоод орох гэтэл хэдэн хүн оочерлоцон яг миний өмнө Сумъяа аварга зогсож байнаа. Оочер нилээн дөхөөд зогсож байтал Түмэнбаяр гуай ( нөгөө яагаав нус яадаг ) ирээд Соронзоон амаа аваарай дуудаж байна гэв. Би ч за нойлдоо орчоод явъя даа гээд зогсож байтал Су аварга Соронзон ахын дүү түрүүлж орчоод явж амаа ав гэж байна. Би ч за яахуу та ор гэтэл зүгээр зүгээр ахын дүү орчоод яв гэж байна.
 
Ингэж ярилцах хооронд оочер ч болоод аваргын өмнө нойлдоо орлоо. Ороод бие засах гэсэн нөгөө хүрч байсан шээс маань гардаггүй шүү,аргаа бараад бие зассан дүр үзүүлж хэсэг зогсоод баярлалаа ахаа гээд зөрөөд гарсан даа хаха. Тэгээд амаа авчаад буцаж ирээд тухтай гэгч нь бие засч билээ хэхэ. Аваргын сүр зохино гээч нь болсон юм байлгүй дээ.
 
Одоо үед залуучуудад өндөр цолтноо хүндлэх гэдэг зүйл нилээн багассан юм шиг санагддаг. Сүүлд болсон барилдаан дээр Ховдын Баяржавхлан гэж аймгийн начин залуу том цолтой бөхчүүдийн өмнө малгайгаа аваад бөхийж ёслоод байгаа нь тун содон харагдана лээ. Жудагтай байвал их л ирээдүй тосно доо.