Шатахууны үнэ нэмэгдсээр

Шатахууны үнэ нэмэгдсээр

 Өнгөрсөн бямба гарагийн шөнөөс эхлэн шатахууны үнэ литр тутамд 250-300 төгрөгөөр нэмэгджээ. Нарны зам дагуу байрлах “Шунхлай”, “Петровис”, “Сод Монгол” ШТС-аар ороход бүгд үнээ нэмсэн байв. АИ-95 шатахуун 3910, АИ-92 2390, дизель түлш 3710 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байв.

Иргэдийн зүгээс үнийн ямар ч зохицуулалт хийхгүй байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Ойрхон ингэж үнэ нэмсэн нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж буйг хэлсэн юм. Шатахууны үнэ огцом өсөхөөс сэргийлж, өнгөрсөн оны сүүлээр үнийг чөлөөлж, зах зээлийн чөлөөт зарчимд шилжүүлсэн байдаг.

Харин сүүлийн нэг сарын хугацаанд 600 орчим төгрөгөөр өссөнийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөж буйгаас хамаарч ОХУ-ын Роснефть компанийн манайд улсад нийлүүлж буй шатахууны хилийн үнэ мөн нэмэгдээд байна.

Тухайлбал, энэ сарын үнэ А-80 автобензиний үнэ 174 ам.доллар, АИ95 автобензин 1274 ам.доллар, дизель түлш 1095 ам.доллар болсон нь өмнөх сараас 49-141 ам.доллараар өссөн үзүүлэлт юм. Энэ нь дотоодын зах зээл дэх шатахууны үнэ өсөх нөхцөлд хүргэж байна” гэж мэдээллээ.