Белградад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох япон улсын  бөхчүүд тодорлоо

Белградад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох япон улсын бөхчүүд тодорлоо

БЕЛГРАДАД ЗОДОГЛОХ НАРАН УЛСЫН БӨХЧҮҮД ТОДОРЛОО
Есдүгээр сард Сербийн нийслэл Белградад болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох баг тамирчдыг сонгох Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн буюу “Мэйжи цом” зургадугаар сарын 16-19-нд Токио хотын “Комазава” спортын ордонд боллоо. Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро, Рисако Кавай нараас бусад бүх шилдгүүд бүгд зодоглосон. “Токио-2020” чөлөөт бөхийн таван аваргаас гурав нь олимпийн наадмаас хойш анх удаа барилджээ. Эмэгтэйчүүдээс олимп, дэлхийн аварга Юи Сүсаки дэлхийн отгон аварга Ремина Йошимотаг туршлага заан 8:0-ээр ялж гурав дахь дэлхийн аваргадаа зодоглоно. 53 кг-д өнгөрсөн жилийн Ослогийн дэлхийн аварга 18 настай Акари Фүжинами шигшээ барилдаанд дэлхийн хошой аварга Харүна Окүнаг 4:0-ээр илүүрхэж Белградыг зорих эрхтэй болов. Тэрбээр 2017 оны зургадугаар сард ахлах сургуулийн аваргад финалд ялагдснаас хойш 24 тэмцээнд дараалан түрүүлснээс гадна 100 дахь ялалтаа байгуулсан. 2020 оноос хойш бүх тэмцээний турш ердөө дөрөвхөн оноо алджээ. 62 кг-д өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Нонока Озаки финалд олимпийн аварга Юкако Кавайг 3:1-ээр ялж Белградад дутуугаа гүйцээхээр очно. Эрэгтэйчүүдийн 61 кг-д “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рей Хигүчи анх удаа улсаа төлөөлөн дэлхийн аваргад тоосоо өргөхөөр болсон.
Белградад зодоглох Японы баг тамирчид:
Эрэгтэй 57 кг: Тошихиро Хасегава
61 кг: Рей Хегүчи
65 кг: Каики Ямагүчи
70 кг: Кота Такахаши
74 кг: Дайчи Такатани
79 кг: Юдай Такахаши
86 кг: Мао Окүи
92 кг: Сосүкэ Такатани
97 кг: Такаши Ишигүро
125 кг: Тайки Ямамото
Эмэгтэй 50 кг: Юи Сүсаки
53 кг: Акари Фүжинами
55 кг: Майю Шичичи (Мүкаида)
57 кг: Цүгүми Сакүрай
59 кг: Сакүра Мотоки
62 кг: Нонока Озаки
65 кг: Мива Морикава
68 кг: Эми Иший
72 кг: Масако Фүрүичи
76 кг: Юка Кагами