ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдаанаар ХЭҮК-ийн даргыг улираан томиллоо. Тодруулбал, ХЭҮК-ын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт “Комиссын даргыг гишүүдийн дотроос УИХ-ын  даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар УИХ нэг удаа томилно” гэж  заасныг баримтлан 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр албан бичиг илгээж, Ж.Хунанг Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилуулахаар УИХ-д санал болгожээ.

Энэ хүрээнд чуулганы хуралдаанд гишүүд нууц санал хураал явуулж, гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Хунанг улираан томилов.

Ж.ХУНАН 

  • Ж.Хунан 1979 онд Дорноговь аймагт төрсөн, 43 настай настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.
  • 1987-1997 онд Орос-Монголын хамтарсан III сургууль төгсөж,
  • 1999-2003 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны бакалавр,
  • 2003-2006 онд Ёотвөш Лорандын нэрэмжит Шинжлэх ухааны их сургуульд төр, эрх зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан.
  • 2005-2007 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын албанд тус тус мэргэжилтэн,
  • 2007-2011 онд НҮБХХ-ийн “Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба Хүний эрх” төслийн зохицуулагч,
  • 2011-2013 онд НҮБХХ-ийн “Эрх зүйн чадавхыг нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах нь” төслийн зохицуулагч,
  • 2013-2016 онд "Партнерс Форевер" ХХК-ийн хуульч,
  • 2016-2017 онд "Нээлттэй нийгэм" форумын "Эрх зүйн чадавхыг дээшлүүлэх нь" төслийн зөвлөх,
  • 2016-2017 онд Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2017-2019 онд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, 2020 оны 11 дүгээр сараас эхлэн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байгаа аж.