Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байгалийн аюултай үзэгдэл болжээ

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд байгалийн аюултай үзэгдэл болжээ

Сэрэмжлүүлэг
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын “Хан-Өндөр” багийн зүүн цүүрийн гол гэдэг газар 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 17:00-18:00 цагийн хооронд салхины хурд 16м/с дуу цахилгаантай аадар бороо орсны улмаас үер бууж айлууд үерт автсан тухай мэдээллийг Онцгой байдлын газар өгсөн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын ажлын хэсэг болон Сумын Засаг дарга, тамгын газрын дарга нараар ахлуулсан мэргэжлийн анги, орон нутгийн нийт 85 иргэдийг дайчлан 11 техник хэрэгсэлтэйгээр гол дагуу урссан малын сэг зэмийг цуглуулж хогийн жалганд ухсан нүх бэлтгэн булж устган ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг журмын дагуу зохион байгуулан ажиллалаа. Үерийн аюулт үзэгдлийн улмаас 16 өрх аюулт өртөж 2 гэр нурж 1850 гаруй бог мал үерт урсан байна.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу ойрын өдрүүдэд аадар бороо үргэлжлэн орох тул ард иргэд та бүхэн мэргэжлийн байгууллагаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.