Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр Гадаад хэргийн яамны дипломат академийн клубийн Шинэ жилийн уулзалтад оролцсон байна. Энэ үеэрээ тэрээр, “Орос улс, ЕХ болон АНУ-тай үнэн зөв үндсэн дээр харилцаагаа хэвийн болгох сонирхолтой байгаа гэж хэлсэн байна. Мөн тэрээр, Ойрхи дорнод болоод Украины асуудлаас шалтгаалаад улиран одож буй 2016 он тийм ч амар байсангүй. Гэсэн ч Орос улс хоёр талын хэлбэр хэмжээ, ОУ-ын байгууллагын аль алиных нь санамжийг дагасан. Ирэх жил бид энэ асуудлуудад ахиц гаргана гэдэгт итгэж байна гэжээ.