К.Роналдо: Тэр үед би хэзээ ч архи уухгүй, хэзээ ч тийм байдлаар хүүхдүүддээ дурсагдахгүй гэж амласан

К.Роналдо: Тэр үед би хэзээ ч архи уухгүй, хэзээ ч тийм байдлаар хүүхдүүддээ дурсагдахгүй гэж амласан

Бөмбөгөө аваад л гарах гэхээр эгч маань гэртээ байж хичээлээ хий гэдэг байлаа, тэгэхээр нь бөмбөгтэйгөө хоёулаа гараад л жирийчихнэ. Тэр зугтаалт надад өнөөдрийн бөмбөг тууж хурдан гүйхэд их нөлөөлсөн гэж боддог.
Бэлтгэл дээр хамгийн түрүүнд ирэхээр их гоё байдаг, хэн ч байхгүй зөвхөн зүлэг бөмбөг хаалга... Тэгээд өнгөрсөн тоглолтонд яавал гоолдох байсан, юун дээр алдсанаа бодож байгаад ганцаараа яг тэр алдаагаа давтдаг.
 
Би ийм өндөр амжилтанд хүрнэ гэж үнэхээр төсөөлөөгүй. Хүүхэд байхдаа зүгээр л тоглосон тоглолт болгондоо
гоол оруулахыг л хүсдэг тийм жаал байлаа. Үнэхээр шартай байсан, хожигдвол эсвэл
гоол оруулаагүй л бол уйлчихдаг. Ямар сайндаа Мадейрагийнхан намайг харчихаад Динишийн уйланхай жаал явж байна гэдэг байж билээ.
 
9 настайдаа л би гэрээсээ холдож акедемид сурахаар явсан. Бас л гэрээ, ээжийгээ санаад сайн уйлсан даа!
Гэхдээ энэ бүх хэцүү бэрхийг даваад сайн сайхан зүйлд итгэнэ гэж найддаг байсан.
 
Би Эйсибо шиг, Фигу шиг шигшээ багаа ахалж талбайд гарахыг хамтдаа ямар нэгэн тэмцээнд түрүүлэхийг мөрөөддөг байлаа. Гэхдээ тэмцээн бүр дээр Португал гол багаар хэзээ ч нэрлэгдэж байсангүй, бид үргэлж л дутуу үнэлэгддэг байсан. Харин дутуу үнэлэгчдийн амыг бид Евро 2016-д түрүүлж сайхан дарсан даа.
Хүү маань нэг өдөр надаас "Ааваа таныг дэлхий даяар мэддэг юм байна, манай сургууль дээр чи чинь Роналдогийн хүү биз дээ гэж өдөр бүр шалгаах боллоо" гэхэд нь би "Зүгээр дээ нэг л өдөр чи Роналдогийн хүү гэдгээр биш, өөрөөрөө танигдах болно, харин тэр хүртэл даруу байж, бэлтгэлээ хийсээр байгаарай" гэж захьсан.
Би аавтайгаа зөвлөх, энэ олон амжилтуудыг хамтдаа тэмдэглэх боломж гараагүй. Аав минь архины гүн хамааралтай байгаад түүнээсээ гарч чадалгүй хорвоог орхисон. Тэр үед би хэзээ ч архи уухгүй, хэзээ ч тийм байдлаар хүүхдүүддээ дурсагдахгүй гэж амласан.
РОНАЛДОГИЙН ТҮҮХ ҮРГЭЛЖИЛСЭЭР...