FINA-ын бага хурлаар "Эмэгтэй байж байгаад хүйсээ солиулсан эрэгтэй тамирчид эрэгтэй ангилалд оролцох боломжтой гэж үзлээ"

FINA-ын бага хурлаар "Эмэгтэй байж байгаад хүйсээ солиулсан эрэгтэй тамирчид эрэгтэй ангилалд оролцох боломжтой гэж үзлээ"

Олон улсын усанд сэлэлтийн холбооны /FINA/ ерөнхий бага хурал Унгарын нийслэл Будапешт хотод болж байгаа билээ.

Уг хурлаас цаашид трансжендер тамирчдыг олон улсын тэмцээн, уралдаанд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа. Харин эмэгтэй байж байгаад хүйсээ солиулсан эрэгтэй тамирчид эрэгтэй ангилалд оролцох боломж нь нээлттэйгээс гадна нийт тамирчид хүйс харгалзахгүй оролцох боломжтой шинэ ангиллыг бий болгохоор судлаж байна.

Үүнээс өмнө бусад спортын холбоод трансжендер тамирчдыг эмэгтэй ангилалд оруулж эхэлсэн нь маргаан дагуулж байсан бөгөөд Токиогийн олимпийн наадамд ч трансжендер тамирчид эмэгтэй ангилалд оролцсон билээ.