П.Очирбат, Ж.Бямбадорж, Ж.Гомбожав, Ж.Гүррагчаа нар  Үндсэн хууль зөрчиж байгаа талаар цэцэд ханджээ

П.Очирбат, Ж.Бямбадорж, Ж.Гомбожав, Ж.Гүррагчаа нар  Үндсэн хууль зөрчиж байгаа талаар цэцэд ханджээ

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав, Засгийн газрын сайд асан сансрын нисгэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар ҮХЦ-д маргаан үүсгэх өргөдөл өглөө. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа аж
 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Бямбадорж, Ардын их хурлын дарга асан Ж.Гомбожав, Засгийн газрын сайд асан сансрын нисгэгч Монгол Улсын баатар Ж.Гүррагчаа нар ҮХЦ-д маргаан үүсгэх өргөдөл өглөө. Тэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж буй нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байгаа аж. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн дарга асан, хуульч Ж.Бямбадорж мэдээлэл өглөө.

Тэрбээр “Бид дөрөв өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэх өргөдөл өгч байна. Өөрөөр хэлбэл гурван зүйлээр хууль зөрчсөн. Ингэж хууль зөрчсөнөөр Үндсэн хуулийн хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна. Үүнийг нэн яаралтай хэлэлцэнэ гэж найдаж байна. Яаралтай хэлэлцэхгүй байсан ч хэзээ нэгэн цагт хэлэлцвэл буруу гэдэг нь нотлогдоно.

Үндсэн хууль бол суурь хууль. Байшингаар бол фундамент нь гэсэн үг. Анхны Үндсэн хууль 1787 онд АНУ-д батлагдсан. Тус Үндсэн хуульд 26-хан нэмэлт өөрчлөлт орсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ихэнх улс Үндсэн хуулиа баталсан. Улс орнууд 100-гаад жил болж байна. Үндсэн хуулиа ойлгож таньж мэдээгүй байж бүх буруу, алдаа дутагдлаа Үндсэн хууль руу чихэхээ болих хэрэгтэй” гэв.

Ж.Бямбадорж-Үндсэн-хуулиа-ойлгож-таньж-мэдээгүй-байж-алдаа-дутагдлаа-Үндсэн-хууль-руу-чихэхээ-болих-хэрэгтэй П.Очирбат, Ж.Бямбадорж, Ж.Гомбожав, Ж.Гүррагчаа нар үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн цэцэд ханджээ