Европ тивийн хөлбөмбөгт мэргэжлийн гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр

Европ тивийн хөлбөмбөгт мэргэжлийн гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин Ганболдын Ганбаяр

Европ тивийн хөлбөмбөгт мэргэжлийн гэрээ байгуулсан Монголын анхны хөлбөмбөгчин, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат Ганболдын Ганбаяр

Г.Ганбаяр 7 настайгаасаа хөлбөмбөгийн спортыг сонирхон тоглож эхэлжээ Тэрээр 2018 онд Монгол Улсын спортын мастер цол, 2018-2020 онд Унгар улсын Пушкаш академийн 2 дугаар багт тоглож 12 гоол, 2020 онд Унгарын Чаквар багт  зээллэгээр тоглож 3 гоол, 2021 оны 6 сараас Словак улсын Комарно багт зээллэгээр тоглож 4 гоол оруулсан байна.

Мөн 2021 онд Монгол Улсын Хөлбөмбөгийн  Олон Улсын хэмжээний мастер цол хүртэж, 2021-2022 онд Словак улсын Комарно багт зээллэгээр тоглож 4 гоол оруулсан амжилтыг үзүүлжээ. Улс, тив дэлхийн хэмжээнд орон нутгийнхаа нэр хүндийг дуурсгаж, амжилт үзүүлэн яваа түүний хөдөлмөр зүтгэлийг нь аймаг орон нутгаас үнэлж ийнхүү шагнаж урамшуулжээ. Тэрээр одоо Словакийн KFC Komarno багт тоглож байна.