Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш хэлэлцэнэ

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг маргааш хэлэлцэнэ

 

Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нийт хоёр удаа хэлэлцэх бөгөөд эхний хэлэлцүүлэг “Гэрлэх, гэрээ дуусгавар болох харилцаанд тулгамдаж байгаа асуудал, шийдэл” сэдвээр болно.

Дараагийн хэлэлцүүлэг зургаадугаар сарын 28-ны өдөр болох бөгөөд “Хүүхдийн эрх”-тэй холбоотой хэсгийг тус өдөр хэлэлцэх талаар Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.

Тус хэлэлцүүлэг нь оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн 3 давхарт, Хуульчдын танхимд 14:00 цагаас эхлэх юм.