Монгол-Вьетнамын бизнес форум боллоо

Монгол-Вьетнамын бизнес форум боллоо

Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Монгол-Вьетнамын бизнес форум”-ыг МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. Форумд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тань Нам, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Зоан Хань Дам, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Эрдэнэ-Очир, МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан болон БНСВУ-ын талаас 38 компанийн 60 гаруй төлөөлөл, Монголын талаас 250 орчим бизнес эрхлэгчид оролцов.

• БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн дэд сайд Чан Тань Нам: Вьетнам Улс олон улсын худалдааны хувьд тэргүүлэх 20 эдийн засгийн нэг

2021 онд БНСВУ-ын ДНБ 2.58 хувиар өсч, экспорт, импортын эргэлт 660 тэрбум ам.долларт хүрч, Вьетнам Улс олон улсын худалдааны хувьд тэргүүлэх 20 эдийн засгийн нэг болсон төдийгүй хэтийн төлөвийг олон улсын зээлжих зэрэглэлийн агентлагууд эрчимтэй нэмэгдүүлсэн. Өрсөлдөх чадвараар дэлхийд тэргүүлдэг, олон улсад танигдсан брэнд бүтээгдэхүүнүүд болох будаа, кэшью самар, каучук, жимс жимсгэнэ, мод болон модон бүтээгдэхүүн, далайн гаралтай бүтээгдэхүүн зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр жил бүр 48.6 тэрбум ам.долларын экспортыг дэлхийн 180 гаруй улс орон болон бүс нутаг руу хийж байна.

Вьетнам-Монгол хоёр орны хооронд худалдааг хязгаарлаж буй хамгийн том хүндрэл нь ачаа тээврийн холболтын асуудал. Өнөөдрийг хүртэл бараа, бүтээгдэхүүний тээвэрлэлт голчлон БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төмөр замд тулгуурлан, тээвэрлэлтийн хэмжээ болон зөвшөөрөгдөх хэмжээ хязгаарлагдмал байсан. Хоёр талын бизнес эрхлэгчдийн саналын дагуу одоогоор холбогдох салбар яам, байгууллагууд агаарын зам нээх, төмөр замын тээврийг эрчимжүүлэх, таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар судалж байна.

• МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан: Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөл байгуулна

Монгол-Вьетнамын худалдааны эргэлт 80 сая орчим ам.доллар байна. Хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны цар хүрээ, нэр төрлийг нэмэгдүүлэх, өргөжүүлэх, бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломжийг нээж өгөх, өөр хооронд нь холбох Монгол-Вьетнамын бизнесийн зөвлөлийг байгуулахад талууд санал нэгдлээ.

Цаашид МҮХАҮТ-ын зүгээс БНСВУ-ын хамтран ажиллагч талуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, худалдааны тэнцлийг хангах, хоёр улсын хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, тээвэр логистикийн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр нягт хамтран ажиллах болно.

• БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Зоан Хань Дам: Монголын бизнес эрхлэгчид АСЕАН-ы зах зээл төдийгүй дэлхийн томоохон зах зээлд нэвтрэх боломжтой

Вьетнам Улс 17 гаруй чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон, үүнд, Номхон далай дамнасан түншлэлийн тухай иж бүрэн, дэвшилтэт хэлэлцээр (CPTPP) болон Европын Холбоо-Вьетнамын чөлөөт худалдааны хэлэлцээр (EVFTA)-т тус тус нэгдсэн учраас Монголын бизнес эрхлэгчид АСЕАН-ы зах зээл төдийгүй дэлхийн томоохон зах зээлд нэвтрэх боломжтой. Ерөнхийд нь авч үзэхэд, манай хоёр орны хувьд хөдөө аж ахуй, боловсрол, сурган хүмүүжүүлэх, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, дижитал шилжилт, цахим засаглал, дижитал эдийн засаг, дижитал нийгэм, эрчим хүч, газрын тос, байгалийн хийн хайгуул, ашиглалт, боловсруулалт, түүнчлэн эрчим хүч, сэргээгдэх салхины болон нарны эрчим хүч зэрэг олон салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх эрчимжүүлэх асар их боломж, давуу тал бий.

Бизнес форумд хоёр орны бизнес эрхлэгчид өргөнөөр оролцож байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцын илрэл төдийгүй Монгол, Вьетнамын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаанд шинэ санаа санаачилга, эрч хүч, түлхэц болж байна гэж манай Элчин сайдын яам үзэж байна.

• Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын зөвлөх Д.Эрдэнэ-Очир: Хоёр улсын ЗГХК-ын 18 дугаар хуралдаан 8 дугаар сард Улаанбаатар хотод болно

Монгол Улс, БНСВУ 1954 онд дипломат харилцаа тогтоож, 1957 онд анхны худалдааны хэлэлцээрийг байгуулсан. 2019 онд болсон Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаанаар хоёр талын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьсан.

2021 оны байдлаар худалдааны эргэлт 80 сая ам.доллар байгаа нь цаашид энэ зорилт удахгүй хангагдах боломжтойг харуулж байна. ЗГХК-ын 18 дугаар хуралдааныг энэ оны 8 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байна.

Хоёр орны бизнес эрхлэгчид мэдээлэл солилцох, худалдаа, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлэлцээр хийх B2B уулзалтыг форумын төгсгөлд зохион байгуулсан юм. Хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, барилга, эрүүл мэнд, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхан, тавилга, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, уул уурхайн бүтээгдэхүүн, тээвэр логистик зэрэг салбарын экспортлогч импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл нийт 310 гаруй бизнес эрхлэгч оролцов.

mongolchamber/image/2022/06/22/5fv73s3ro1kwizg3/289364271_4808817685889304_4236158821339660140_n
mongolchamber/image/2022/06/22/t3e7v2xnjzzh9efq/289372775_4808810575890015_7833572658897998862_n
mongolchamber/image/2022/06/22/4ygmcptpzktgv2qq/289379145_4808810652556674_2924391265525740199_n
mongolchamber/image/2022/06/22/9qrzp1w22af6dkhr/289380895_4808811399223266_8928504511383939712_n
mongolchamber/image/2022/06/22/uqmkzqxyuhs0uwd1/289391869_4808813089223097_1630127498342997112_n
mongolchamber/image/2022/06/22/ezv2qmoprlfh9299/289399054_4808817612555978_4305260447108554096_n
mongolchamber/image/2022/06/22/jqxnwh65lbei08so/289399649_4808813169223089_3472264087108400483_n
mongolchamber/image/2022/06/22/kea7f9h9kjdetspb/289412372_4808813369223069_193265564177397786_n
mongolchamber/image/2022/06/22/c9p1x6z8jlc8mk2n/289446317_4808811225889950_5225270906401537651_n
mongolchamber/image/2022/06/22/fg6vwpu66vhfvyuq/289446317_4808811225889950_5225270906401537651_n
mongolchamber/image/2022/06/22/aakhvlv3h7xnmtrj/289450261_4808817069222699_3331047041028310201_n
mongolchamber/image/2022/06/22/h2eu7e3cok38mrps/289450279_4808811529223253_4327772435432684069_n
mongolchamber/image/2022/06/22/4d6l19iahnw01q4w/289458895_4808814735889599_3193823497012300420_n
mongolchamber/image/2022/06/22/q3xqw9guwiidephg/289495958_4808812452556494_8757175438995074940_n
mongolchamber/image/2022/06/22/l390756df01spedq/289524890_4808816942556045_5523164884275449530_n
mongolchamber/image/2022/06/22/vfkp7ykh9ctkrx0h/289532840_4808810742556665_3592970685800923569_n
mongolchamber/image/2022/06/22/jrvu7nd2hmxf5o3t/289536421_4808813072556432_3572918403746626321_n
mongolchamber/image/2022/06/22/bx571a26qbtsr7mr/289559505_4808818105889262_3582204672258047334_n
mongolchamber/image/2022/06/22/nctdiay0iy22dkoz/289575093_4808814025889670_6947006428418219334_n
mongolchamber/image/2022/06/22/z266h8n3wi9skxgn/289586452_4808814762556263_4988199150401199245_n
mongolchamber/image/2022/06/22/8m1zb8pxmdiyggsw/289600898_4808817005889372_8463472044778436423_n
mongolchamber/image/2022/06/22/36a0gk40fhp1mpy3/289618917_4808810445890028_5485222257834787462_n
mongolchamber/image/2022/06/22/02egmutzoqgbzurx/289654074_4808812809223125_5371783970027325124_n
mongolchamber/image/2022/06/22/zedfhu99nl6mq9qc/289719062_4808813685889704_7350295065599735317_n
mongolchamber/image/2022/06/22/q3g5c04ky5so1ck0/289745961_4808813565889716_845516689595027473_n
mongolchamber/image/2022/06/22/82wf5tefwlz5onyr/289763791_4808817735889299_6914636201894694848_n
mongolchamber/image/2022/06/22/2hgmtygnrrfenvcv/289769574_4808814539222952_3982421171151080439_n
mongolchamber/image/2022/06/22/ws2u3n2ktmsbb07z/289777094_4808811165889956_1846512016489508481_n
mongolchamber/image/2022/06/22/z1tjgwas3s0x0vv5/289786543_4808811749223231_5323588674022961124_n
mongolchamber/image/2022/06/22/sizxlab6k7u7zkpw/289794428_4808817712555968_3949005928802845580_n
mongolchamber/image/2022/06/22/farrhul0u3zk5kdm/289813851_4808817009222705_8634030864969575217_n
mongolchamber/image/2022/06/22/l87br7vw0tki2f0u/289865857_4808810625890010_655875592138264973_n
mongolchamber/image/2022/06/22/h9zvmcjhg8gkd6pe/289867525_4808817249222681_5739135263981989039_n
mongolchamber/image/2022/06/22/lhfuunuulrakp1bp/289867525_4808817249222681_5739135263981989039_n
mongolchamber/image/2022/06/22/ttff022d5r0hd991/289867552_4808814122556327_9101138393272496929_n
mongolchamber/image/2022/06/22/p9qnh0q0btglmuva/289881017_4808814629222943_2326393919073411082_n
mongolchamber/image/2022/06/22/rnm6h3jjptue51js/289940416_4808811572556582_4342439817587203128_n