Архангай аймгийн Өлзийт сумын Дөрвөлжин хэмээх газраас манай улсын археологичид Хүннү гүрний нийслэл Луут буюу Лун-Чен хотыг илрүүлсэн байна. "Улаанбаатарын Их Сургууль"-ийн доктор, дэд профессор, археологич Т.Идэрхангай тэргүүтэй баг Луут хотыг илрүүлэх судалгааны ажлыг 10 гаруй жилийн туршид хийж, эрэл хайгуулыг хийж байсан.
Тэгвэл Идэрхангай багштай түүх археологийн ангийн оюутнууд Луут хотын бунхны хаалганд тулж иржээ.
Эртний сурвалж бичигт Монгол орны Хангайн нуруунд Луут хот бий гэснээс өөр баримжаагүй өнөөг хүрсэн. Тус хот давхар хэрэмтэй, хүний гараар байгуулсан усан сантай, барилгын дээврийн чимэглэл болох нүүр вааран дээр "ТЭНГЭРИЙН ХҮҮ ШАНЬЮЙ" гэсэн эртний ханзаар бичсэн бичээстэй байгаа нь Луут хот мөн болохыг гэрчилжээ.