Орон даяар ЭЕШ 10:00 цагт эхэлсэн, шалгалтын явц болон холбогдох мэдээллийг Боловсролын үнэлгээний төвөөс өгсөн бөгөөд энэ жилийн ЭЕШ-нд 36253 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн бөгөөд 29200 орчим нь 12 дугаар анги төгсөж буй сурагчид үлдсэн 7000 гаруй сурагч нь өмнөх оны төгсөгчид байна. Шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, физик, англи хэлний хичээлүүдийг сонгосон бол Түүх, Гзарзүйн хичээлийг 10 орчим хувь нь сонгожээ.