Ч.Отгочулуу: УИХ дахиад л Хятадаас зээл авна гэсэн санал гаргасан байна...

Ч.Отгочулуу: УИХ дахиад л Хятадаас зээл авна гэсэн санал гаргасан байна...

"4:11" Мэдээллийн цаг боллоо. Мэдээллийн цагт АН-ын гишүүн, хуульч Ч.Өнөрбаяр, АН-ын гишүүн, хуульч О.Баасанхүү, АН-ын гишүүн, эдийн засагч Ч.Отгочулуу нар оролцсон юм. Энэ үеэр Ч.Отгочулуу: "УИХ сая Хятадаас зээл авна гэсэн санал оруулж ирсэн байна лээ.Гэтэл Хятадын өрийн хавханд орж, оронд нь газар нутгаа өгч болзошгүй орнуудын тоонд Монгол улс багтсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ их мөнгийг гадаадаас зээлээд хаашаа ороод байна гээд судлаад үзэхээр Хэнтийгээр дүүрэн хөшөө, цемент болж байна. Тэгээд яах юм бэ? Монгол улс хаашаа юм, өрөө төлж чадахгүй бол Хэнтий аймгийг тасалж өгөх юм уу? Ийм сонин нөхцөл байдал үүсчихсэн байгаа шүү. Өчигдөр Монголбанк мэдээлэл хийж, шийдвэрээ танилцуулсан. Бодлогын хүүг 10 хувь болгосон. Энэ нь маш асуудалтай шийдвэр. Өнөөдрийн инфляци маань нийлүүлэлтийн гаралтай. Боомт дээр үүссэн гацаанаас үүсэлтэй. Бодлогын хүүг  эрэлтийн гаралтай шок үүссэн үед буюу мөнгөний хэт нийлүүлэлт бий болсон, хүмүүсийн гар дээр мөнгө байгаа, хүмүүсийн орлого ихэссэн үед л өсгөдөг. Өөрөөр хэлбэл оношоо буруу тавьсан, дундаж давхаргад маш хортой, хөнөөлтэй шийдвэр боллоо. Насаараа нам, төрд ажилласан тэрбум тэрбум төгрөгийн хадгаламжтай хүмүүст маш ашигтай. Харин зээл олдохгүй, цалингаа тавьж өгч чадахгүй хувийн хэвшлийнхэнд бол маш хүнд шийдвэр болж байна. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн таны үед Монголбанкны хараат бус байдал, итгэл даах чадвар байхгүй болчихлоо. Чаддаг хүнд нь ажлаа өгөөд яваа.Тэгэхгүй бол таны үхээнц, арчаагүй, бэртэгчин байдлаас болж эдийн засаг сүйрч байна. Засгийн Газрын гишүүд бодит амьдралаас тасарчээ. Саяхан нэг сайд: "Монголд ядуурал буурсан байна " гэж ярьж байна. Гэтэл бодит байдал дээр ядуурал өссөн. " гэв.