Өсвөрийн таеквондочид ДАШТ-ийг зорилоо

Өсвөрийн таеквондочид ДАШТ-ийг зорилоо

 

Олимпийн таеквондогийн өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох монголын багийн түрүүч өнөөдөр Болгар улсын Софиа хотын зүг хүлгийн жолоо заллаа.

Энэ сарын 28-31-ний өдрүүдэд зохион байгуулагдах өсвөр үеийн ДАШТ-д 77 орны 683 тамирчин оролцох мэдүүлгээ өгөөд байгаа бол манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Лхагвадорж, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын "Хараагийн хөх чоно" клубын дасгалжуулагч Д.Алтантуяа, Улаанбаатар хотын "Таеквондо хөгжлийн төв"-ийн дасгалжуулагч А.Алдархишиг нарын удирдлага дор дараах тамирчид өрсөлдөнө.

Эмэгтэй:

  • -29кг жинд Ж.Нандин-Эрдэнэ /Хараагийн хөх чоно/
  • -37кг жинд Б.Мөрөн /Эрдэнэт/
  • -41кг жинд Г.Намуундарь /Тулга/
  • -44кг жинд Э.Халиун /Эхлэл/
  • -47кг жинд З.Одгэрэл /Хараагийн хөх чоно/
  • -51кг жинд Н.Ихэрсаран /Хараагийн хөх чоно/
  • -55кг жинд Б.Шинэзул /Хараагийн хөх чоно/
  • +59кг жинд Б.Янжинлхам /Эрдэнэт/

Эрэгтэй:

  • -37кг жинд Д.Хүслэн /Олимп/
  • -41кг жинд С.Мөнхсайхан /Налайх Соёмбо/
  • -53кг жинд Б.Маргад-Эрдэнэ /Нүүдэлчин/
  • -57кг жинд Т.Тэмүүлэн /Хүч спорт хороо/
  • -61кг жинд Э.Азжаргал /Дархан найдвар/
  • +65кг жинд Б.Бэлгүтэй /Олимп/

Мөн түүнчлэн ДАШТ-ийг олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар дэнслэх юм.