Дефольт зарлах магадлалтай улсаар Лаос болон Монголыг нэрлэжээ

Дефольт зарлах магадлалтай улсаар Лаос болон Монголыг нэрлэжээ

 

 

Эдийн засгийн судалгаа хийж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Economist Intelligence Unit” ирэх дөрвөн жилд зээлийн төлбөрөө төлж чадахгүй байх магадлал хамгийн өндөр улсаар Лаос болон Монгол Улсыг нэрлээд Мьянмар ч бас болзошгүй эрсдэлтэй гэдгийг онцолжээ.

Холбооны нөөцийн сан зээлийн хүүгээ огцом өсгөсөн нь дэлхийн хэмжээнд зээлийн зардлыг өсгөсөн. Ингэснээр дэлхийн өнцөг булан дахь  хөгжиж буй эмзэг эдийн засагтай  орнуудад аюулын дохио цуурайтаж эхлээд байна. “Bloomberg Intelligence”-ээс Эль Сальвадор, Гана, Египет, Тунис, Пакистанд байдал тодорхойгүй байгааг онцолжээ.

EIU-гийн шинжээчид  "Бидний хийсэн дүн шинжилгээний дүнд Лаос болон Монгол Улс 2022-2026 онд Шри Ланкийн дараа дефолтод орох  магадлал хамгийн өндөр байна. Мьянмарт харьцангуй тогтвортой байх төлөвтэй байгаа ч дотоодын мөргөлдөөн хурцадсан нь зээлийн хүү эргэн төлөх чадварт сөргөөр нөлөөлж болзошгүй” хэмээсэн байна.

Дэлхийн банк өнгөрсөн долоо хоногт гаргасан тайландаа Мьянмарын инфляцын өсөлт, ам.долларын хомсдол, дотоодын зөрчилдөөн нь цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг сэргээхэд хүндрэл учруулж байна гэдгийг тодотгосон байна.

Ц.САМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин