Увс аймгийн Наранбулаг суманд Монгол улсын даян аварга Н.Батсуурь түрүүлжээ

Увс аймгийн Наранбулаг суманд Монгол улсын даян аварга Н.Батсуурь түрүүлжээ

Увс аймгийн Наранбулаг сум үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат "Сүлд" спорт хорооны бөх Монгол улсын даян аварга Н.Батсуурь түрүүлж, Наранбулаг сумын харьяат "Увс нуур" галын бөх аймгийн заан Б.Батбаян үзүүрлэв.
 
Их шөвөгт Тэс сумын харъяат Монгол улсын начин О.Түмэн, Давст сумын харъяат аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ нар үлдсэн бол Харин дунд шөвөгт Аймгийн заан Х.Мөнхжаргал, Т.Батсүрэн, цэргийн начин Г.Баянмөнх, сумын заан А.Баянмөнх нар шалгарлаа.