Нохой дайрсны улмаас гол руу унасан 4 настай охин нас баржээ

Нохой дайрсны улмаас гол руу унасан 4 настай охин нас баржээ

 

Өчигдөр өглөө буюу долдугаар сарын 25-ны өдрийн 11:02 цагт Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг дэвсгэр, “Био”-гийн гүүрний зүүн талын Туул голд бага насны хүүхэд осолдсон тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна. 

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 11:33 цагт очиход Баянгол дүүргийн харьяат Н, Х нар Туул голын эрэгт сууж байхад нь нохой дайрсны улмаас гол руу унасан байсныг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэн 18 настай эмэгтэй Н-ийг анх осолдсон газраас 40 метрийн зайд “Биокомбинат”-ын гүүрний тулгуур баганын суурь шороон дээр гарсан байсныг эсэн мэнд олжээ. 

Харин 4 настай охин Х-г анх осолдсон газраас баруун зүгт 2 км зайтай газар усны мандал дээр хөвж байсныг олж, цогцсыг гарган тус дүүргийн Цагдаагийн II хэлтэст шилжүүлэн өгсөн хэмээн ОБЕГ-аас мэдээлэв.