Батхүүгийн Ганхөлөг хар тамхины хэргээр дуудагджээ

Батхүүгийн Ганхөлөг хар тамхины хэргээр дуудагджээ

 

“АПУ”-гийн Б.Ганхөлөгийг мансууруулах төрлийн бодис худалдан авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас дуудаж, мэдүүлэг авахаар болжээ. Б.Ганхөлөг өмгөөлөгчтэйгээ мэдүүлэг өгнө гэж мэдэгдээд байгаа аж.

Тодруулбал, мансууруулах төрлийн бодис худалдаалдаг "М" гэх эмэгтэй мэдүүлэг өгөхдөө Б.Ганхөлөгийг өөрөөс нь мансууруулах төрлийн бодис худалдан авдаг хэмээн мэдүүлсэн байна.

Эх сурвалж: Zarig.mn