Хятадын цалингийн доод түвшин дахин нэмэгдлээ

Хятадын цалингийн доод түвшин дахин нэмэгдлээ

БНХАУ-тай холбоотой шинэ мэдээллээс танилцуулъя. Эх газрын Хятад дахь орон нутгийн түвшний 31 бүсийн зөвхөн 9 нь энэ онд цалингийн доод хэмжээгээ нэмэгдүүлсэн байна. Үүнийг мягмар гарагт Хүний нөөц, нийгмийн аюулгүй байдлын яамны мэдээллээс үзүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээлж байна. Үүнийг өнгөрсөн оны орон нутгийн түвшний 27 бүсийнхтэй харьцуулахад цалингийн доод хэмжээгээ дунджаар 14 хувиар нэмэгдүүлсэн болохыг харуулж байна. Тэгвэл, 2014 онд эх газрын Хятадын 19 бүс цалингийн доод хэмжээгээ 14,1 хувиар нэмэгдүүлж байсан. Хүний нөөц, нийгмийн Аюулгүй байдлын яамнаас мэдэгдэж байгаагаар, Шанхай хотод сарын хамгийн өндөр цалин нь 2,190 юань буюу ойролцоогоор 320 америк доллар юм.

Тэгвэл энэ оны  9 сард Бээжинд цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  цагт 21 юань болгон нэмэгдүүлснээр Бээжин хот хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэргүүлэх хот болсон гэж яамнаас нь мэдэгджээ. Хятадын хотын болон мужийн засгийн газрууд цалингийн доод хэмжээний стандарт тогтоох эрхтэй байдаг байна. Мөн хоёр жил тутамд хамгийн багадаа нэг удаа энэ төвшнийг тогтоож тохируулах шаардлагатай. Түүнчлэн, Хятадын ДНБ жил бүрийн гуравдугаар улиралд 6,7 хувиар өссөн, Гэсэн ч дэлхийн эдийн засгийн хямралаас хойш хамгийн бага өсөлттэй байна гэж мэдээлж байна.