З.Мэндсайхан: Ургац хураах ажилд зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ургац хураалтын чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Тэрбээр, Манай улс энэ жил нийт 570.8 га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөөд байна.

Намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Шатахууны хөнгөлөлтийг улаан буудай, төмс, хүнсний ногоо хураах ажилд зориулах бөгөөд үүнд шаардлагатай 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ.