Н.Түвшинбаяр 16 жилийнхээ хорих ялыг хүлээн зөвшөөрчээ

Н.Түвшинбаяр 16 жилийнхээ хорих ялыг хүлээн зөвшөөрчээ

 

Хөдөлмөрийн баатар, Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал сар гаруйн өмнө /2022.06.09/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан.

Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Н.Түвшинбаярыг гэм буруутайд тооцож, 16 жилийн хорих ял оноосон юм. Ингэхдээ түүний давж заалдах эрхийг нээлттэй орхисон билээ.

Тэгвэл Н.Түвшинбаяр давж заалдалгүй, ялаа эдлэхийг хүлээн зөвшөөрсөн талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр 16 жилийн хорих ялаа нээлттэй хорих ангид эдлэх юм. 

Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн хугацаанд хохирогч Э.Энхбат агсны ар гэрт олгосон нөхөн төлбөр болох 2.7 тэрбум төгрөгийг тооцож, шүүгдэгч Н.Түвшинбаярыг ямар нэгэн хэлбэрээр дахин нөхөн төлбөр өгөх шаардлагагүй гэж үзсэн билээ. 

Харин хохирогчийн ар гэрийнхэн шүүгдэгч Н.Түвшинбаяраас нөхөн төлбөр авах шаардлагатай бол нотлох баримтаа цуглуулан, иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.