Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдарна

Төмсний үнэ ойрын хугацаанд дахин хямдарна

 

Одоогийн байдлаар монгол төмс "Барс" зах дээр бөөний үнэ кг нь 1125₮, жижиглэн кг нь 1500₮, "Хүчит шонхор" зах дээр кг нь 2000₮, "Сансар" сүлжээ дэлгүүрт кг нь 2930₮, "Миний зах" кг нь 2500₮, "ИМарт"-д кг нь 1580₮, "Номин"-д кг нь 2499₮, "Бөмбөгөр" худалдааны төвд кг нь 2500₮, "Бокс малл" кг нь 2500₮-р тус тус худалдаалагдаж байна.

Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна.

Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна.