Говь-Алтай аймгийн ГАНЦ БИЕ залуус чуулна

Говь-Алтай аймгийн ГАНЦ БИЕ залуус чуулна

 

Говь-Алтай аймгийн засаг дарга О.Амгаланбаатарын санаачлагаар аймгийн гэр бүлгүй залуучуудын чуулга уулзалт хийнэ. Уг үйл ажиллагаа наймдугаар сарын 12-14-ний өдрүүдэд Дөргөн нуур бааз дээр болох бөгөөд 300 залуу оролцохоор бүртгүүлжээ. Чуулга уулзалтын гол зорилго нь гэр бүл болоогүй залуусыг хооронд танилцуулах бөгөөд бүгдийг нь эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм байна.

Засаг дарга О.Амгаланбаатар уг арга хэмжээний агуулга, зорилгоо танилцуулахдаа хөдөөгийн залууст тулгамдсан асуудлуудыг шийдэхэд уг уулзалт тодорхой үр дүн өгнө гэж тайлбарлажээ.

Тодруулбал, уулзалтын үеэр залууст гэр бүл төлөвлөх, өрхийн бизнесээ хөгжүүлэх, хувь хүний хөгжил, эрүүл амьдрах зэрэг сургалтуудыг зохион байгуулах аж.

Тус аймаг цус ойртолтоор улсад өндөр үзүүлэлттэй гарч байгаа нь залууст зориулсан энэ мэт арга хэмжээ зохион байгуулдаггүйтэй холбоотой гэж үзжээ.