Өнгөрсөн хоногт 366 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав

Өнгөрсөн хоногт 366 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав

 

 

Өнгөрсөн хоногт 366 хүн КОВИД-19-ийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдав. Энэ нь өмнөх өдрөөсөө 27-оор нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс

  • 189 нь Улаанбаатарт
  • 177 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 951,735 болов.

 

  • зураг

 

Орон нутагт Дорноговь аймагт хоногт батлагдах халдварын тоо хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт тус аймагт 66 хүн халдвар авсан нь PCR-аар батлагдсан бол

  • Өмнөговьд 57
  • Архангайд зургаа,
  • Баян-Өлгийд дөрөв,
  • Дархан-Уулд 13,
  • Дундговьд гурав,
  • Орхонд зургаа,
  • Сүхбаатарт зургаа,
  • Төв аймагт 11,
  • Ховд аймагт таван хүн өвчилжээ. Харин 11 аймагт халдвар бүртгэгдээгүй байна.

Мөн өнгөрсөн хоногт 1,447 хүн эдгэрсэн бол одоогоор 13,191 хүн хяналтад байгаа бол байна.

зураг