Эмч нарын ачааллыг бууруулахын тулд хэвтэн үйлчлүүлэгчид даралт, халуунаа өөрсдөө үзнэ

Эмч нарын ачааллыг бууруулахын тулд хэвтэн үйлчлүүлэгчид даралт, халуунаа өөрсдөө үзнэ

Эмч нарын ачааллыг бууруулахын тулд хэвтэн үйлчлүүлэгчид даралт, халуунаа өөрсдөө үзнэ

Омикроны тавдугаар давалгааны онцлогоос шалтгаалж эрүүл мэндийн байгууллагууд хүний нөөцийн дутагдалд орж эхэлжээ. Эхний давалгаануудын үеэр  ковидтой тэмцэж байсан бол үүн дээр томуу, томуу төст өвчний давалгаа нэмэгдээд байна. Үүнээс үүдэн эрүүл мэндийн байгууллагууд ковидын тасаг болон томуугийн тасгийг тусад нь байгуулаад байна. Мөн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ оношилгоо” улс орон даяар өрнөж буйтай холбогдуулан мэргэжлийн эмч, сувилагчдын хүрэлцээ муу байна. Тиймээс “Үйлчлүүлэгчийн дэмжлэгтэй эмнэлгийн тусламж” гэх зохион байгуулалтад оржээ. Өөрөөр хэлбэл, эрчимт эмчилгээнд ороогүй, хүндрээгүй эмчлүүлэгч өөрөө өөртөө үйлчлэх байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээ авна. Эмнэлгийн коридорт байрлуулсан автомат даралтын аппаратаар өөрөө даралтаа үзэх, хүчил төрөгчийн цусан хангамжаа өөрөө шалган, халуунаа хэмжих зэрэг бололцоог нь хангаж өгөхөөр зорьж байгаа аж.