“Сэржим өргүүлэх” нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ламд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

“Сэржим өргүүлэх” нэрийдлээр 15 настай охиныг хүчирхийлсэн байж болзошгүй ламд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ

 

Өнгөрөгч тавдугаар сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 45 настай лам Ө нь айлд засал хийнэ гэж очихдоо 15 настай охиныг нь "сэржим өргүүлэх хэрэгтэй байна" дуудаж гаргаж, автомашиндаа суулган хүчирхийлсэн байж болзошгүй хэрэг гарсан.

Өнгөрсөн долоо хоногт шүүгдэгч Ө-д холбогдох тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан.

Ийнхүү наймдугаар сарын 3-ны өдөр гэм буруугийн шүүх хурал болох ёстой байсан боловч шүүгдэгч дахин өмгөөлөгч нэмж авна гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, товыг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулжээ.