Бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлага хийлээ

Бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх сургалт, дадлага хийлээ

 

 
296182699_1463980200781069_3429273604977087770_n-1-1024x1024-1.jpg

Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын гэрээт Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, сахилга хариуцлага, ёс зүй,  цэрэгжилт жагсаалч байдлыг дээшлүүлэх,  хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн сахиулах сургалт, дадлагыг зохион байгууллаа.

Сургалтаар холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын талаар мэдээлэл өгч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, замын хөдөлгөөний дүрэм зэрэг сэдвүүдээр танхимын сургалт хийсэн юм.

Мөн сэтгэл зүйн камерт хүндрүүлсэн цагийн байдал үүсгэн амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах ур чадвараа бататгасан тус дадлага сургууль дөрвөн өдөр үргэлжлэн явагдлаа гэж Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.