Хоёр улсын гадаад харилцааны яамдын 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ

Хоёр улсын гадаад харилцааны яамдын 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зуржээ

 
 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилж байна. 

Өнөөдөр манай улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И нар хамтарсан мэдэгдэл хийж байна.

Сайд Б.Батцэцэг "Ван И сайдтай хийсэн хэлэлцээний үеэр Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, дээд болон өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийн хадгалах, эдийн засгийн болон бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Монгол-Хятадын хилийн боомтын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцлаа. 

Мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын хамтын ажиллагааны идэвхжүүлж, 2023-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа" гэв.

Сайд Ван И "Монгол Улсад дахин айлчилж байгаадаа баяртай байна. Улаанбаатарын хотын сайхан өөрчлөлтүүд харагдаж байгаад баяртай байна. 

Талууд бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэхээ дахин нотолсон. Мөн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэнэ" гэлээ.