
ЖҮДОЧИД АЗИ ТИВДЭЭ 24 АЛТТАЙ
Монголын жүдо бөхийн тамирчид 1991 онд Японы Осакад болсон насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш тасралтгүй оролцож ирсэн түүхтэй. Хамгийн анхны Азийн аваргын алдрыг хүртсэн эрхэм бол гавьяат тамирчин Д.Нармандах 1996 онд Хо Ши-Минээс 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Түүний тивийн аваргын түрүү булган сүүлтэй байж 21 жилийн өмнө нь Улаанбаатарт, тэр дундаа Монгол бөхийн өргөөнд болсон Азийн аваргад гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од Монголын эмэгтэй жүдочдоос анхны аваргаар тодорч нутаг нэгтнүүдээ баярлуулсан. “Цагаан өмсгөлтнүүд” тивээсээ нийт 24 алтан медалийг эх орондоо авчираад байгаа бөгөөд хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, М.Уранцэцэг, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ П.Лхамдэгд нар хошой аварга болж байв. Манайхан Азийн аваргаас нэг тэмцээнэс хос алттай ирдэг уламжлал бараг тогтоод байна. 2003, 2005, 2012, 2015, 2022 онд тус бүр хоёр алтан медаль хүртжээ. Түүнчлэн монгол жүдоч ОУХМ Галбадрахын Отгонцэцэг 2016 онд Ташкентэд Казахстан улсын өмнөөс оролцож 48 кг-д аваргалж байв.
Азийн аварга болсон Монголын жүдочид;


























