Хятад улсын ерөнхий сайдын орлогч Ван Ян мягмар гарагт мэдэгдэл хийсэн байна. Тэрээр, улс орныхоо хөдөө тосгодын амьдрах нөхцөлийг сайжруулах хэрэгтэй байна гэсэн байна. Хөдөө, тосгодын амьдрах нөхцөлийг сайжруулснаар, хот-хөдөөгийн хөгжлийн ялгааг багасгах болоод хот-хөдөөгийн харилцан уялдаатай хөгжлийг дэмжих талаар Хятад улсын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхэд чухал алхам болно гэдгийг Хятадын ерөнхий сайдын орлогч Ван Ян хэлсэн. Мөн цааш ярихдаа, хөдөө тосгоны хог хаягдал, бохир усны хяналтыг чангатгахын тулд, мөн, түүх, соёлын ач холбогдолтой уламжлалт орон байр, тосгодын хамгаалалтыг сайжруулахад хүчин чармайлтаа сайжруулах хэрэгтэй. Хөдөөгийн амьдрах нөхцөлийг сайжруулах нь хөдөөгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, болоод уламжлалт соёлоо уламжлуулах, хүрээлэн байгаа орчноо хамгаалахтай холбоотой гэсэн байна.