Дөрвөн жил. 1460 хоног. 35040 цаг. 2102400 минут. Энэ хугацаанд юу хийх боломжтой вэ. УИХ-ын гишүүд нэг удаагийн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. Улс төрийн тогтвортой нөхцөлд нэг магадгүй хоёр Засгийн газар үйл ажиллагаа явуулна. 500 мянган төгрөгийн орлоготой иргэн цалингаа үрэлгүйгээр хураавал 24 сая төгрөгтэй болно. Цаашлаад нэг хэсэг нь их, дээд сургуулиа төгсөж амьдралд хөл тавина. Нөгөө хэсэг нь олимпийн бамбар дор нэгдэж, дэлхий нийтийн өмнө хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Бүр энгийнээр тайлбарлавал дөрвөн хавар, дөрвөн зун, дөрвөн намар, дөрвөн өвөл ээлжилнэ. Тэгэхээр дөрвөн жил, 1460 хоног, 35040 цаг, 2102400 минут гэдэг тийм ч бага хугацаа биш юм. Харин ч их хугацаа болохыг дээр өгүүлсэн жишээнээс харж болно. Харамсалтай нь, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд монголчууд онохоосоо илүү алдах нь их байсныг одоо өгүүлэх гэж байна. Гэхдээ монголчууд гэж тодотгох бус УИХ, Засгийн газрын төвшинд гэвэл илүү онох байх.
Тавантолгои хэмээх дэлхийд эхний аравт орох сайн чанарын коксжих нүүрсний томоохон ордтой Монголын улстөрчид "танилцаж”, түүнээс нь ард түмэндээ ашиг ногдуулах тухай хөөрцөглөж суусан нь саяхан. Эхний ээлжид хувийн өмчид байсан энэ ордыг төр мэдэлдээ авч, ард түмэнд хувьцаа тарааж, зарим хэсгийг нь аж ахуйн нэгжүүдэд хуцалдах, хуваарилах замаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж хичээсэн ч шинэ Засгийн газар бүрдсэнээр Тавантолгой хэмээх тамын тогооны үлгэр эхэлсэн нь 2012 оны түүх. Өдгөө дэлхийн зах зээл дээрх коксжих нүүрсний үнэ 285-300 ам.доллар хүрч байхад далхийн хэмжээний орд хэмээн сайрхах дуртай Тавантолгойн нүүрс 73 ам.доллар хүрэхтэй үгүйтэй далайн боомтод хүрч гуравдагч зах зэалд гарч байна. Мэдээж үүнд ирээдүйгээсээ олборлох нүүрсээ барьцаалж "Чалько”-той асар хатуу болзолтой гэрээг үзэглэсэн Сү.Батболдын Засгийн газрын "гавьяа” бий л байх. Гзхдээ Тавантолгой үнэгүйдсэн хийгээд дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ борлуулж байгаагийн шалтгаан төмөр зам бариагүйгээс улбаатай гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч түрүүчээсээ амаа барьж эхлээд байна.
Угтаа бол Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр зам барих оролдлого, санаачилга 2012-2016 онд гараагүй биш нэг бус удаа гарсан. Гарах гарахдаа хөрөнгө оруулагчдын төвшинд гэрээ хэлзлцээ хийж, гарын үсэг зурахдаа тулсан нь хоёр жилийн өмнөх үйп явдал. Гэвч төмөр зам тавьчихвал танк орж ирээд эззлчихнэ, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулбал нэг улсаас бүрэн хараат болно гэх зарим хүний улс төр, хувийн тоглолт өндрөө авснаар нүүрсээ үнс болтол нь үнэгүйдүүлчихээд байгаа хэрэг. Эцэстээ Тавантолшй ч үгүй, төмөр зам ч үгүй, нүүрс ч үгүй, мөнгө ч үгүй сууж байгаа нь бидний үнэн төрх. Юу үнэн гэвэл энэ үнэн. Хамгийн хачирхалтай нь, бидний өөр хоорондоо хөлөө жийлцэн суух зуур ОХУ-ын "Газпром” БНХАУ-ын CNPC-тай байгалийн хий нийлүүлэх талаар гэрээ байгуулав. Ингэхдээ хий дамжуулах хоолойгоо Монголоор дайруулах бус тойруулахаар тохиролцов.
400 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй уг хийн хоолойг хэрэв Монголын нутгаар дайруулбал илүү дөт учраас тэр хэмжээгээр зардал нь хямд тусч, барих хугацаа нь богиносно гэдэг нь хэн хүнд ойлгомжтой атал чухам юуны учир тойруулахаар шийдвэрлэсэн нь ардаа ямар нэгэн шалтгаантай байж таарна. Тэр нь тэд биднийг үл тоосондоо бус харин итгээгүйдээ л тийм шийдвэр гаргасан болов уу. Дотооддоо учраа олж чаддаггүй мөртлөө томоохон төсөл хөтөлбөрөө хэдэн жилээр ч гацааж чаддаг улсад хэн итгэж хөрөнгө оруулах вэ дээ. Тэр тусмаа ОХУ, Хятад шиг цаг, минут, секунд бүрт нь хариуцлага давхар ярьж байдаг томоохон гүрний хувьд.
Үнэхээр хийе гэсэн сэтгэл байгаад хэн нэгний хувийн тоглолт давамгайлаагүй бол өнөөдөр монголчууд төмөр замтай, түүгээрээ Тавантолгойн нүүрсийг дэлхийн жишгээр зарж бусдыг царайчлахгүйгээр явах байлаа. Цаашлаад ОХУ, Хятадыг холбосон хийн хоолойг ч Монголоор дайруулах байсныг үгүйсгэхгүй. Гэвч тэгсэнгүй. Тэгэхийг ч хүссэнгүй. Алдагдсан боломж бүр ар араасаа ундарсаар өнөөдрийг хүрчээ. УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Алдсан цаг хугацаа, алдагдсан боломж эргэж олдохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Томоохон төслүүдийг байрнаас нь хөдөлгөж, хэрэгжүүлэх тухай саналаа УИХ-д оруулан, шуурхай шийдвэрлүүлэх боломж Засгийн газарт нээлттэй байгааг сануулъя” гзж байсан удаатай. Үнзхээр ч Тавантолгойг хөдөлгөж, төмөр замаа тавих шаардлага бидний, энэ Засгийн газрын өмнө иржээ.
С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/