Антонио Гутерреш малчин гэр бүлтэй танилцлаа

Антонио Гутерреш малчин гэр бүлтэй танилцлаа

 

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элсэн орж байв. Түүнээс хойш тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад дөрвөн удаа айлчилснаас хамгийн сүүлд 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчлал хийсэн түүхтэй.

Тэгвэл 13 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна.

Тэрбээр өнөө өглөө /2022.08.10/ малчин гэр бүлтэй танилцаж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар энхийг сахиулах бэлтгэл хангаж буй алба хаагчидтай уулзлаа. Уулзалтын үеэр "Би энэ улс орон, ард түмэнд бидний зорилгод талархаж байна; энхийг сахиулагчдыг хангахаас эхлээд бүс нутаг болон түүнээс дээш энх тайван, аюулгүй байдал, тусгаарлалтгүй, тогтвортой хөгжлийг дэмжих хүртэл бүх хувь нэмэр оруулсан" гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэллээ.