Хүүхдэд зориулсан #youtubekids тохиргоо ашиглаж эхэлснээр аливаа төрлийн зүй бус мэдээллээс та хүүхдээ хамгаалж чадна
Таны хүүхэд ямар агуулгатай мэдээлэл дүрс үзэж буйг анзаарч хараарай!
Хүүхдэд зориулсан #youtubekids тохиргоо ашиглаж эхэлснээр аливаа төрлийн зүй бус мэдээллээс та хүүхдээ хамгаалж чадна.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ
НАСАНД НЬ ТОХИРООГҮЙ ДҮРС БИЧЛЭГҮҮД
Youtube бол дэлхий дээрх дүрс бичлэг хуваалцдаг хамгийн том вэбсайт бөгөөд бүх насны хүмүүст зориулсан контентууд байдаг тул зарим контент таны хүүхэд үзэхэд тохиромжгүй гэсэн үг. Хэрэв та ямар нэг контент таны хүүхдэд тохиромжгүй байна гэж бодож байвал улаан дарцгаар тэмдэглэн Youtube-ийн ажилтан руу хянуулахаар илгээх боломжтой. Гэхдээ бага насны үзэгчдэд тохиромжгүй байна гээд Youtube-ийн бодлогыг зөрчөөгүй байж болно. Youtube хэт ил задгай, хортой контентуудыг автоматаар устгах механизмтай хэдий ч гутаан доромжилсон контентууд устгагдахгүй үлдэж болзошгүй.
“ХЯЗГААРЛАГДМАЛ ГОРИМ”-ИЙГ АЖИЛЛУУЛ
Хязгаарлагдмал горим таны хүүхдээс насанд хүрэгчдийн, таагүй дүрс бичлэгүүдийг нуухад тусална. Хязгаарлагдмал горимыг төхөөрөмж тус бүр дээрх тохиргоо цэс рүү орж идэвхжүүлнэ. Үүний тулд дараах алхмуудыг гүйцэтгэнэ:
Ширээний компьютер:
Дурын Youtube хуудасны доод талд очиж “Хязгаарлагдмал горим”-ийг ON болго.
Энэ горимыг унтраахад төвөгтэй болгохын тулд хязгаарлагдмал горимыг түгжих сонголт бий.
Гар утас:
Дэлгэцийн баруун дээд талын босоо гурван цэгийг дарж, “Тохиргоо” цэс дээр дар
“Хязгаарлагдмал горим шүүлтүүр” дээр дар
“Хязгаарла” гэдэг дээр дар
Гар утсан дээр хязгаарлагдмал горимыг түгжихдээ ширээний компьютер дээр тохируулж байгаатай адилаар хийж болохгүйг анхаар. Гар утсан дээр хүүхэд чинь ашиглах бүрт энэхүү горимыг идэвхжүүлэх шаардлагатай.