Засгийн газрын хуралдаанаар хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явцыг хэлэлцэж байна
Засгийн газрын Лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдөр:
• Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц,
• Гол нэрийн төрлийн бараа, бүтээгдэхүүний үнэ, ханшийн мэдээлэл, инфляцыг бууруулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөө,
• Монгол Улсын Засгийн газрын гаргасан гадаад үнэт цаас болон гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн төслийн ашиглалт, зарцуулалтын талаар,
• Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц,
• Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудлыг хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.