Л.Энх-Амгалан:  Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн

Л.Энх-Амгалан: Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн

Тэрээр "Бидний баримтлах бодлого шаардлага хангасан их, дээд сургууль байх ёстой гэж бодож байгаа. Манай их, дээд сургуулиудын сул тал гэвэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялддагүй бодлого явуулдаг.

Мөн үйл ажиллагааг нь зогсоож байгаа 13 сургууль нь дунжаар 40 хүрэхгүй оюутантай. Подвальд үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуультай улс орох гэж байж болохгүй. Эдгээр сургуульд сурч байсан нэг ч оюутныг эрх ашиг хөндөгдөхгүй. Харин ч 1567 оюутан илүү чанартай, нэр хүндтэй, эрэмбэ өндөртэй их, дээд сургуулиудад шилжин суралцах боломжийг олгож байна" гэдгийг тодотгосон.

Тэгвэл цөөн тооны иргэн энэхүү шйидвэрт шүүмжлэлтэй хандаж, цахимаар байрь сууриа илэрхийлж байна.

Харин боловсролын сайд "Оюутан болсон нэг хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд ээж аав, эмээ өвөө нь арилжааны банкуудаас 4 жилд дунджаар 12-15 сая төгрөгийн цалингийн, тэтгэврийн зээл авдаг. Дээр нь хувцас, байр, хоол, унааны мөнгө нэмэгдэнэ. Төгсөөд ажлын байргүй, төгссөн сургуулийн нэр хүнд, чанараас хамаарч ажилгүй болж лангуун дээр зогсож байгаа нь хатуу үнэн. Аль нэг сургуулийн эрх ашиг хөндөгдөхөөс илүү Ардын хүүхдийн эрх ашиг, аав ээжүүдийн нийгмийн баталгаа, төлбөрөөс үүдэлтэй ядуурлын эрсдлээс хамгаалах нь төрийн үүрэг байх болно.

Янз бүрээр хэлж, дайрч эхэлж байх шиг байна. Надад ямар ч алга ташилт хэрэггүй. Ямар ч албан тушаалын амбиц байхгүй. Зүгээр л 30 жил төөрсөн их дээд боловсролын тогтолцоог зөв замд нь оруулах ганцхан зорилго буй" хэмээн байрь сууриа илэрхийллээ.