Үндсэн хуулийн их хуралдаанаар давхар дээлийн асуудлыг нэг талдаа гаргаснаар шинээр сайд болохоор горилогчдын дунд ширүүхэн тэмцээн өрнөөд буй.
Тэгвэл тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, байнгын хорооны дарга М.Оюунчимэг. Түүний хувьд Эрүүл мэндийн сайд болох гэж гурав дах удаагаа оролдож буй нь энэ. М.Оюунчимэг гишүүний хувьд илтэд ашиг сонирхолын зөрчил үүсгэдэг төдийгүй эрүүл мэндийн салбарт хэзээд "хутга зооход" бэлэн хүн гэдгийг эмч, ажилтнуудын дотоод группуудээр бичээд эхэлжээ.
Сүүлд тэрээр өөрийн хүүгээ ЭМДЕГ-т хэлтсийн дарга болгож, улмаар хууль зөрчсөн нь нийтэд ил болоход тухайн газрын дарга, удирдлагуудыг занаад үлдсэн байдаг.
Хүүгээ ажлаа өгснөөс хойш байнгын хорооны хуралдаан бүр дээр ЭМДЕГ-ыг амар тайван байлгаагүй, ямар ч хамаагүй шалтаг, шалтгаанаар нүүр нүдгүй загнадаг болсон. Энэ талаар ч тухайн үед цахим орчинд иргэд, олон нийт шүүмжлээд авсан.
М.Оюунчимэг нь өөрийн хүүгийн асуудал сөхөгдөөд ирэх үед сэтгүүлч нарт эрүү мэндийн салбарт энэ асуудлаас аймар их факт олон байгаа. Би тэр фактуудыг нь өгье, манай хүүгийн асуудлыг орхичих гэж хүртэл хэлж байсан удаатай. Байнгын хорооны хурадаан даргалах, тусгай салбарыг удирдах хоёрын хооронд тэнгэр газрын зөрүү байна. Гэвч М.Оюунчимэг зөвхөн эрүүл мэндийн салбарыг атгахыг хүсэвч МАН ч, эрүүл мэндийн салбар ч хүсэхгүй байгаа аж.
Эрүүл мэндийн салбар бол намын гишүүнд олгодог шагнал биш гэдгийг эмч, ажилтнууд эрх баригч намынханд хандан дуулгаад буй.
Эх сурвалж: Arslan.mn