Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр коронавирусийн 101 тохиолдол батлагджээ.
Үүний 81 нь Улаанбаатар хотод, гурав нь Архангай аймагт, арав нь Өмнөговь аймагт, дөрөв нь Өвөрхангай аймагт, хоёр нь Төв аймагт, нэг нь Ховд аймагт бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 479 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол хяналтад 6296 хүн байна.