Л.Оюун-Эрдэнэ танхимдаа өөрийн гэх сайд нар цөөхөн томилсон. Харин өөрийн хуурай ах болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халаасны хэд хэдэн сайдыг томилоод байгаа билээ. Тэр дундаа яг У.Хүрэлсүхийн шууд нөлөөгөөр орж ирсэн 5 сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын удирдлага дор танхимийг нь бүрдүүлж байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар юм. Эдгээр 5 сайд нь У.Хүрэлсүхийн байгуулсан 2020 оны Засгийн газарт ажиллаж байсан. Түүний засгийн газраас улирч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт багтсан юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдгээр сайд нарыг мөн л улираан үлдээх саналтай байгаагаа МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд учирласан байна. Гэвч Ерөнхий сайдын хувьд боломжгүй гэсэн хариулалтыг Ерөнхийлөгчид өгчээ.
Тэр дундаа Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нарыг явуулахаас өөр сонголт байхгүй. Тэдний хувьд Засгийн газрын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, асуудлаа хамгаалах тал дээр хойрго, Ерөнхий сайдын ачаанаас үүрэлцэхгүй байгаа гэсэн шүүмжлэлийг өгсөн гэнэ. Иймд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгаалаад тусийг эс олох учир дээрх 3 сайдын оронд өөрийн нэр дээрх квот дээр УИХ-ын гишүүн оруулж ирж таарах нь ээ.
Харин Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар Ерөнхийлөгчийн нөлөөгөөр засагтаа сугарч үлдэх магадлал тун өндөр байгаа сурагтай. Эцсийн мөчид байдал өөрчлөгдчихгүй бол шүү дээ.