E-Mongolia цахим системээр цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлд хүсэлт илгээсэн иргэдийн мэдээллийг нэгтгэхэд 111 595 хүүхэд хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн бүртгэлд хамрагдсан хүүхэд аль цэцэрлэгт хуваарилагдсан талаар мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын утсанд мессежээр илгээх болно.
Хуваарилагдсан талаар мэдээ ирсний дараа тухайн цэцэрлэгтээ очиж гэрээ байгуулах ёстой.