Хоёр цагийн дотор үндсэн хуулийн нэг заалтыг авч хаяж чадсан МАН-ынхан хоёр өдөр зөвшилцөөд сайд нарынхаа нэрсийг тодруулж чадахгүй байна гэнэ. Тус намын зүгээс сайдад горилж буй гишүүдийг хазаарлахын тулд хэд хэдэн босгыг тогтоож өгчээ.
МАН-ын удирдах зөвлөлийн зүгээс дараах шаардлагыг гаргаж тавьсан байна. Үүнд 2016-2020, 2020 оноос хойш бупу хоёр парламент дараалан УИХ-д сууж буй нь эхний болзол. ЭНэ болзлыг хангасан 30 гаруй гишүүн байна.
Үүнээс гадна дараагийн шатанд оруулсан болзол нь өмнө нь 2 удаа сайдаар ажиллаж байсан гэдэг болзлыг тавьсан байна. Энэхүү болзлыг хангаж сайдад нэр дэвших болзлоос мултарч буй хэд хэдэн гишүүн байна. Үүнд Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл нарыг нэрлэж болно. Тэдний хувьд өмнө нь хоёр удаа сайд хийсэн юм.