- Сүхбаатарын талбай
- Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
- Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк)
- Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
- УИД-ийн урд усан оргилуур
- Ялалтын талбай
- МУБИС
- МУИС-ийн номын сан
- Шангри–Ла худалдааны төв 3, 4-р давхар
- Сентрал Тауэр 3, 4-р давхар
- Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
- Засгийн газрын ордон
- Unitel – Дата центр
Та бүхэн дээрх байршлуудаар зорчихдоо 5G сүлжээнд гар утсаараа холбогдон, шинэ үеийн өндөр хурдны интернэтийг бодитоор туршин ашиглах боломжтой болж байгаа юм.
5G сүлжээг энгийнээр тайлбарлавал бидний өргөнөөр ашиглаж буй хөдөлгөөнт 4G LTE үйлчилгээний дараагийн буюу 5 дахь үеийн технологи бөгөөд ашиглах үзүүлэлтийн хувьд төхөөрөмжөөс хамаарч 4G LTE сүлжээнээс даруй 10-100 дахин илүү хурдаар интернэтэд холбогдох хүчин чадалтай. Жишээлбэл, таны 5 цагийн турш татдаг файл, тоглоом, кино контент зэргийг ердөө 5 минутын дотор татаж, тоглуулах боломжтой гэсэн үг.
5G сүлжээг тухайн бүс нутагт ашиглах зөвшөөрлийг заавал гар утас үйлдвэрлэгч брэндүүд зөвшөөрөл олгон нээдэг. Монгол Улсын нутаг дэвсгэрт одоогийн байдлаар “Huawei” брэнд өөрийн P40 гар утсанд 5G сүлжээг ашиглах тохиргоог нээсэн бөгөөд бусад брэндийн гар утаснууд 5G сүлжээ ашиглах боломжийг хангах, тохиргоог хийлгэхээр холбогдох компаниудад хүсэлтийг хүргүүлэн ажиллаж байгаа гэнэ.