Замын-Үүд-Улаанбаатар хооронд үүссэн чингэлэг тээврийн гацааг арилгах үүрэг өглөө

Замын-Үүд-Улаанбаатар хооронд үүссэн чингэлэг тээврийн гацааг арилгах үүрэг өглөө

 

Зам тээврийн хөгжлийн сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт өчигдөр /2022.09.01/ салбарынхаа анхны уулзалтыг хийжээ. Тэрбээр Улаанбаатар төмөр замын удирдах албан тушаалтнуултай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцсан байна. 

Энэ үеэр "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааны тайланг сонсож, үүсээд байгаа тулгамдсан асуудлуудыг ярилцжээ. Ингэхдээ Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Замын-Үүд-Улаанбаатар хооронд үүссэн чингэлэг тээврийн “гацаа”-г арилгах талаар хугацаатай үүрэг чиглэл өгчээ.

Мөн аюулгүй ажиллагааг хангаж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд нүүрс, ургац, цементийн тээврийг оновчтой зохион байгуулахыг даалгасан байна.