“ECO MONGOLIA EXPO-2022” Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн яармаг худалдаа болно

“ECO MONGOLIA EXPO-2022” Хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн яармаг худалдаа болно

Монгол Улсын гурван тулгуурт хөгжлийн бодлоготой уялдуулж, хөдөө аж ахуйн салбарын бизнес эрхлэгч, үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, урамшуулах, түүнчлэн шинээр гарч ирж буй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг зах зээлд сурталчлан таниулах, олон нийтэд хүргэх, зах зээлээ өргөжүүлэх, экспортыг дэмжих, шинэ зах зээлд гаргах, түншлэлийг бий болгох, үйлдвэрийн үнээр хямдралтай, урамшуулалтай худалдан авах бололцоог бүрдүүлэх, хууль эрх зүйн зөвлөлөгөө өгөх зорилгоор “ECO MONGOLIA EXPO-2022” хөдөө аж ахуйн салбарын үзэсгэлэн яармаг худалдааг есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын хоёрны өдрүүдэд “Мишээл экспо” олон улсын худалдааны төвд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд:

  • Мал аж ахуй
  • Газар тариалан
  • Хүнсний үйлдвэр
  • Хөнгөн үйлдвэр
  • Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид оролцоно.

  Үзэсгэлэнд оролцогчид дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжтой: 

  • Иргэдэд зориулсан төрөл бүрийн эвент зохион байгуулах 
  • Хямдралтай, сугалаатай, бэлэгтэй худалдаа зохион байгуулах 
  • Амталгаат худалдаа явуулах 
  • Шинэ үйлчилгээг олон нийтэд танилцуулах, сурталчлах

Бүртгэлийн хугацаа: 2022 оны есдүгээр сарын 25 хүртэл

Талбайн түрээс: А зэрэглэлийн 1м.кв  талбай 140.000₮ /1-25, 48, 61, 76, 89/

Б зэрэглэлийн 1м.кв  талбай 120.000₮ /26-40, 41-47, 49-60, 62-68, 69-75, 77-82, 83-88, 90-102/

Хаяг:: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, 41 байр 1 хаалга

Утас:  91912326, 88471371, 88222223
Цахим шуудан: ecomongolbrand@gmail.com