“Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоож лацдав

“Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК-ийн үйл ажиллагааг нь зогсоож лацдав

 

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт “Номхон Далай Эрдэнэс” ХХК 2012 оноос хойш  “Цагаан тохой” гэх газар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2022 оны 08 дугаар сараас эхэлж “Монгол Тунжөн Майнинг Инвестмент групп” ХХК-д эрхээ шилжүүлснээр тус ХХК хайгуулын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Харин туслан гүйцэтгэгчээр ЭМДИДИ ХХК өрөмдлөгийн ажлыг хийж байгаа юм.

Тэгвэл эдгээр компаниудын үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэж эхлээд байна. Учир нь хууль бус олборлолт хийж, байгаль орчинд хор хөнөөл учруулж байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Ховд аймгийн МХГ, Ховд аймаг дахь цагдаагийн газар, БОАЖГ, Мянгад сумын удирдлагуудаас бүрдсэн хамтарсан баг тус компанийн үйл ажиллагаатай танилцаж уурхайн талбайд ажиллаж хяналт шалгалт хийлээ. Ажиллах үеэр хэд хэдэн зөрчил илэрсэн тул дараах үндэслэлээр компанийн үйл ажиллагааг түр зогсоож лацдав.


1.Өрөмдлөгүүд хийхдээ химийн хорт бодис хэрэглэсэн байж болзошгүй, гялгар цаас дэвсэж булсан
2.Бичиг баримтын бүрдэл дутуу
3.БНХАУ-ын 5 иргэн ажиллаж байсан бөгөөд тэдний заримынх нь бичиг баримт дутуу
4.Хайгуулын үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн геологчид болон инженер техникийн ажилчидгүй
5.Нөхөн сэргээлт хийхдээ зохих журмын дагуу хийгээгүй
6.Орчин бохирдуулсан гэх мэт үндэсдэлүүдээр үйл ажиллагааг нь зогсоожээ.

Эх сурвалж:  Ховд.мн