Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хамгаалах бодлогыг тууштай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлнэ

Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хамгаалах бодлогыг тууштай бөгөөд үр дүнтэй хэрэгжүүлнэ

 

Үндсэн хуулийн өөрчлөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланг ЗГХЭГ-ын даргаар томилсон. Тэрээр албан тушаалаа аваад анхны уулзалтаа Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүдтэй хийлээ.

Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх эрх чөлөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, хүний эрхийг хамгаалах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлж буй ХЭҮК-той нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тэрбээр “Үндсэн хуулиар тунхагласан “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” цогцлоон хөгжүүлэхэд төрийн бүх алба хаагчид, хүний эрхийн төлөө ажилллах чиг үүрэг бүхий байгууллагууд нягт хамтран ажиллаж “ҮГ ЯРИА” төдийгөөр бус бодитой үр дүнд хүрсэн үйл ажиллагаа , бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Тйим ч учраас төрийн бодлогын эцсийн зорилго нь хүний эрхийг хамгаалах үлй ажиллагаа байх болно”  гэлээ.