Ногоон гэрлээр гарахгүй бол 25000-аар торгуулна

Ногоон гэрлээр гарахгүй бол 25000-аар торгуулна

Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтыг зөрчин улаан гэрлээр гарвал явган зорчигч 25000 төгрөгөөр торгуулна. Харин гарцгүй газраар зам хөндлөн гарвал 20000 төгрөгийн торгууль төлөх юм.

Тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хурд хэтрүүлбэл 50000 төгрөгөөр торгуулах бол замын хөдөлгөөний дүрэмд хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван сарын хугацаагаар хасна.

Техникийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол хувь хүнийг 20 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоно.

Авто зам, замын байгууламжийг эвдэж, ашиглах боломжгүй болгосон бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж иргэнийг 300 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 сая төгрөгөөр торгоно.

Зөрчлийн хуулинд орсон дээрх заалтаас гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулинд дээрх зохицуулалттай ижилхэн заалт орчихсон байгаа. Тэгэхээр аль хуулийнхаа заалтыг бариад явах нь ойлгомжгүй нөхцөл байдал хуулийг хэрэгжүүлэгч Замын цагдаагийнханд үүсэх бололтой юм.