Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан уран бичлэгийн сургалт эхлүүлжээ

Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан уран бичлэгийн сургалт эхлүүлжээ

 

Соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд Эх хэлний өдрийг тохиолдуулан Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд “Уран бичлэг”-ийн сургалтыг 9 дүгээр сарын 1-нд эхлүүлжээ.

Соёлын яамнаас зохион байгуулсан “Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сонирхлыг тандан судлахад, уран бичлэгийн төрлийг сонирхож, суралцах хүсэлтэй хүүхдүүд олон байсан тул 2022-2023 оны хичээлийн жилд 29-р сургуульд түшиглэн зургаан сарын турш уран бичлэгийн сургалтыг зохион байгуулахаар болсон байна.

Соёлын яам 2023 оны тавдугаар сард болох “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар энэхүү сургалтад хамрагдсан хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа аж.

Ташрамд дурдахад, уран бичлэгийн багш нараас судалгаа авахад тусгай хэрэгцээт сурагчдад хичээл зааж байсан туршлагатай багш харьцангуй цөөн байгаагийн зэрэгцээ энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн тусгай хэрэгцээт иргэд хараахан байхгүй байгаа бөгөөд уг сургалтын дүнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хичээл заах багш нарын ур чадвар дээшилж, сурагчдаас цаашид энэ чиглэлээр суралцах, өөрсдийн авьяас билгээ хөгжүүлэх уран бичигтэн гарах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.